Шагнал, Гавьяа

Аюулгүй ажиллагааны манлайлагч байгууллагаар шалгарлаа

Манай хамтрагч Altgana Resources ХХК-иас Гурван Дэлгэр ХХК-ийг төслийн бүх гүйцэтгэгчээс хамгийн шилдэг нь буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) шаардлагыг хамгийн өндөр түвшинд, тууштай сахин мөрдсөн байгууллагаар шалгаруулж, 2025, 2026 онд дараалан өндөр үнэлгээ, шагнал гардуулав.

Altgana Resources ХХК-иас гардуулав

1,000,000+

Хүн-цаг осол, хөдөлмөрийн чадвар алдалтгүй (LTI FREE)

2026

Best Safety Contractor — Шилдэг аюулгүй ажиллагаатай гүйцэтгэгч

2025 · 2026

Хоёр жил дараалан шагнал, өргөмжлөл хүртсэн

#1

Төслийн бүх гүйцэтгэгчээс ХАБЭА-гаар нэгдүгээрт

BEST SAFETY CONTRACTOR 20262026
Хүндэт самбар

BEST SAFETY CONTRACTOR 2026

Төслийн үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааг эрхэмлэн, үлгэр жишээ манлайлал, хариуцлагатай хамтын ажиллагааг хэрэгжүүлж, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Гурван Дэлгэр ХХК-д «Шилдэг аюулгүй ажиллагаатай гүйцэтгэгч» өргөмжлөлийг гардуулав. 1,000,000 хүн-цаг LTI FREE.

Томруулж үзэх
1,000,000 ХҮН-ЦАГИЙН АМЖИЛТ2026
Талархал

1,000,000 ХҮН-ЦАГИЙН АМЖИЛТ

Төслийн эхний 1,000,000 хүн-цагийг хөдөлмөрийн чадвар алдалтгүй ажилласан түүхэн амжилтыг хамтдаа тэмдэглэх үйл ажиллагаанд үнэтэй дэмжлэг үзүүлж, идэвх санаачилгатай хамтран ажилласан манай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Томруулж үзэх
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СОЁЛЫГ МАНЛАЙЛСАН ТӨЛӨӨ2025
Өргөмжлөл

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СОЁЛЫГ МАНЛАЙЛСАН ТӨЛӨӨ

Байгууллагын аюулгүй ажиллагааны соёлыг үлгэрлэн манлайлж, өндөр эрсдэлийн ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд, хариуцлагатай хэрэгжүүлснийг өндрөөр үнэлэн Altgana Resources ХХК-ийн Гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй өргөмжлөл хүртлээ.

Томруулж үзэх
Шагналын гэрчилгээнээс
«Байгууллагын аюулгүй ажиллагааны соёлыг үлгэрлэн манлайлж, өндөр эрсдэлийн ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд, хариуцлагатай хэрэгжүүлсэнийг өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг олгов.»

Б.Гантулга — Altgana Resources ХХК-ийн Гүйцэтгэх захирал

НЭГ БАГ — НЭГ ЗОРИЛГО — НЭГ СТАНДАРТ

Ийм стандарттай багтай хамтран ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Бидэнтэй холбогдох